Захиа шалгах Лого татах

“Нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулж, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэе” сургалтыг зохион байгууллаа

0

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Засаг даргын тамгын газар, “Амьдралын зөв хэвшилтэй” иргэдийн клуб хамтран  нийтийн хоолны газруудын зохион байгуулагч, тогооч, аймгийн төвийн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн дарга нар, “Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клуб”-ын гишүүд, иргэдэд “Нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулж, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэе” зорилтот сургалтыг хийлээ.

Сургалтаар Эрүүл мэндийн газраас “Хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэг, өнөөгийн байдал, түүнийг бууруулах арга зам”, Мэргэжлийн хяналтын газраас “Нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн давсны агууламж, түүнд тавигдах шаардлага, хяналт”, “Хоол үйлдвэрлэлийн газарт мөрдөх эрүүл ахуйн дүрэм”-ийн талаар тус тус мэдээлэл, зөвлөмжийг өглөө.

Мөн сургалтанд Монгол улсын мастер тогооч Оюунцэцэгийг урин оролцуулж “Эрүүл, аюулгүй хүнс сонгох, хэрэглэх нь” сэдвээр танилцуулга хийн, сургалтанд оролцогчидтой харилцан ярилцлага явуулж, эрүүл зөв хоолны амталгаат үзэсгэлэнг зохион байгууллаа.

Сургалт хамтран зохион байгуулж ажилласан аймгийн ЗДТГ-ын үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, “Оргил”,  “Намуун зоог”-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Share.

Leave A Reply