Захиа шалгах Лого татах

Цахим эрүүл мэнд төслийн багийнхан ирж ажиллалаа

0

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн эрүүл мэндийн менежер Инис Барис, Дэлхийн банкны эрүүл мэндийн төслийн багийн ахлагч Дайнеш Нэйр, Дэлхийн Банкны эрүүл мэндийн төслийн багийн дэд ахлагч Анна Виелогорска, Дэлхийн банкны мэдээллийн технологийн зөвлөх Пеетер Росс, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Г. Пагма, орчуулагч Тэмүүлэн, цахим эрүүл мэнд төслийн зохицуулагч С.Энхболд, төслийн эрүүл мэндийн мэргэжилтэн Л.Алтанхуяг нар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Адаацаг сумын Эрүүл мэндийн төвд 10-р сарын 16-ны өдөр ирж ажиллалаа.

2018-2021 онд НЭ, сум өрхийн ЭМТөвүүдэд хэрэгжих цахим эрүүл мэнд төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Адаацаг сумдын эрүүл мэндийн төвүүдээр орж үйл ажиллагаатай танилцаж, төсөл хэрэгжүүлэхэд давуу болон дутагдалтай тал, мэдээллийн технологийн болон эмнэлгийн тоног төхөөрөмж, програм хангамж, сүлжээ, хүний нөөцийн өнөөгийн байдалтай газар дээр нь ирж танилцлаа.

“Цахим эрүүл мэнд төсөл” нь эрүүл мэндийн мэдээллийн ашиглалт, хэрэглээ, харилцан уялдаатай байдлыг улам боловсронгуй болгож, цахим шийдлүүдийг хөгжүүлэн, нэвтрүүлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах зорилготой.

Share.

Leave A Reply