Захиа шалгах Лого татах

“Өрх бүрийн гишүүд өөрийн аяга халбагыг хэрэглэж хэвшие” сургалт зохион байгууллаа

0

“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд иргэдийг халдварт болон, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор  “Уламжлалт аргаар өвчнөөс хэрхэн сэргийлэх”, “Өрх бүрийн гишүүд өөрийн аяга халбагыг хэрэглэж хэвшие” зэрэг сургалтыг 12 байгууллагын 22 албан хаагчдад зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд шүлсээр дамжих халдварууд ихсэх болсон. Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 төрлийн нян бактери байдаг. Хүний шүлсээр дамжин халдварладаг гол стрептоккок мутант нян нь хоол үлээж хөргөх, уруул дээр үнсэх, угаалгүй нэг аягаар дамжуулж идэх  зэргээс халдварладаг ба халдварт шар өвчин, томуу, томуу төст өвчний вирус, хеликобактери халдварлах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймээс өрх бүрийн гишүүд өөрийн аяга халбагаа хэрэглэж халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлье.

Share.

Leave A Reply