Захиа шалгах Лого татах

Үйл ажиллагааны стратегийн зорилго зорилт

НЭГ.БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БОЛОН САЛБАРЫН УДИРДЛАГЫН СТРАТЕГИ

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 1.1. Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалтыг бэхжүүлж, бодлогын шийдвэр гаргалтанд мэдээ мэдээллийн ашиглалтыг сайжруулах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
1.1.1. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудын мэдээ, мэдээлэлд суурилсан бодлогын шийдвэр гаргах чадварт суралцуулах.
1.1.2 Эрүүл мэндийн мэдээ, мэдээллийн чанар, агуулгыг боловсронгуй болгох
1.1.3 Эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, мэргэжил мэдлэгийг тасралтгүй нэмэгдүүлэх.
1.1.4.Эрүүл мэндийн цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх.
1.1.5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЭМГазарт судалгаа, шинжилгээний нэгдсэн баг бүрдүүлэн хөгжүүлэх

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 1.2. Эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгон, салбар хоорондын болон нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
1.2.1. Аймгийн Эрүүл мэндийн зөвлөл болон дэд зөвлөлүүдийг байгуулан үйл ажиллагааг жигдрүүлэх.
1.2.2. Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагын багийг чадавхижуулан, удирдлагын арга барилыг шинэ шатанд гарган, манлайллыг хөгжүүлэх.
1.2.3. Эрүүл мэндийн байгууллагуудын дотоод хяналтын тогтолцоог сайжруулах замаар хариуцлага хяналтын тогтолцоог бэхжүүлэх.
1.2.4. Суралцагч байгуулллагыг хөгжүүлэх, үр дүнтэй манлайллыг бий болгож байгууллагын хөгжлийг дэмжих

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 1.3. Байгууллагын хөгжлийг дэмжих замаар хариуцлага, үр дүнтэй байгууллагын соёл бий болгох

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
1.3.1. Эрүүл мэндийн байгууллагуудын “Байгууллага хөгжүүлэх” төслийг хэрэгжилтийг бүрэн хангах замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар хүртээмжийг дээшлүүлэх.
1.3.2. Эрүүл мэндийн байгууллагын ил тод нээлттэй байдлыг сайжруулах, үйлчлүүлэгчидээ дээдэлсэн дэмжлэгт орчин бүрдүүлэх.
1.3.3. Эрүүл мэндийн байгууллагуудыг бүтэц үйл ажиллагааны стандарт, тусламж үйлчилгээний багцад нийцүүлэн хөгжүүлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 1.4. Эрүүл мэндийн салбарт улс хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилт ханган, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын ба хувийн салбарын зохистой бүрдэл бий болгох

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
1.4.1. Хувийн хэвшлийг бизнесийн зүй тогтолоор хөгжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, улмаар үр дүнтэй болон өрсөлдөх чадвартай үнийн тогтолцоог бий болгох.
1.4.2. Төрийн болон хувийн хэвшлийн салбарын харилцан ашигтай, урт хугацааны түншлэлийг бий болгох.

БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЛ БОЛОН САЛБАРЫН УДИРДЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУДЫН ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН:
Эрүүл мэндийн удирдлагын мэдээллийн тогтолцооны удирдлага, зохион байгуулалтыг бэхжиж, бодлогын шийдвэр гаргалтанд мэдээ, мэдээллийн ашиглалтыг сайжирна.
Эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоог боловсронгуй болж, салбар хоорондын болон нэгж байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирна.
Эрүүл мэндийн байгууллагуудын “Байгууллагын хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт бүрэн хангагдана.
Эрүүл мэндийн салбарт улс хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын хэрэгжилт сайжирч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын ба хувийн салбарын зохистой бүрдэл бий болно.

ХОЁР. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ:

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2.1. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын хамтын ажиллагаа, орон нутгийн оролцоог өргөжүүлэх замаар хүний нөөцийн хөгжлийг хангах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
2.1.1. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дэд зөвлөл, орон нутгийн оролцоог , үйл ажиллагааг жигдрүүлэх замаар салбар хоорондын хамтын ажиллагааг хангах.
2.1.2. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, клиникийн төв эмнэлгүүд, түншлэгч гадны эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар эмнэлгийн ажилтнуудыг чадавхижуулах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2.2. Эрүүл мэндийн салбарын урт хугацааны төлөвлөлтийг оновчтой хийн, эрүүл мэндийн байгууллагуудыг бүтэц үйл ажиллагааны стандартад нийцсэн орон тоогоор хангах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
2.2.1. Хүн амд ноогдох эрүүл мэндийн ажилтнуудын харьцааг олон улсын жишиг, байгууллагын хэрэгцээ, бүтэц үйл ажиллагааны стандартад нийцүүлэн хүний нөөцийн байршил, хуваарилалтын ялгааг бууруулах төлөвлөгөөг боловсруулах.
2.2.2. Хүний нөөцийн хангалтыг эрүүл мэндийн байгууллагын бүтэц үйл ажиллагааны стандартад нийцүүлэн нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
2.2.3. Эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг хянаж, ажилтны тоог хангалттай түвшинд хадгалах, зохистой арга хэмжээг авах.
2.2.4. Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийг сайжруулахад шаардлагатай хүний нөөцийн эрдэм шинжилгээний судалгааг найдвартай мэдээгээр хангахын тулд хүний нөөцийн мэдээний санг боловсронгуй болгох.
2.2.5. Нутгийн уугуул сэхээтэн бэлтгэх, тэдний тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд орон нутгийн дэмжлэг оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2.3 Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, тасралтгүй сургалтын тогтолцоог боловсронгуй болгох.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
2.3.1. Эрүүл мэндийн тухай хууль, бүтэц, үйл ажиллагааны стандарт, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх төгсөлтийн дараах урт хугацааны мэргэшүүлэх сургалтыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх.
2.3.2. Төгсөлтийн дараах богино хугацааны тасралтгүй сургалтын тогтолцоог салбарын хэмжээнд бий болгож, хэрэгжүүлэх, суралцагч байгууллагыг бий болгох.
2.3.3. Эмнэлгийн мэргэжилтэний мэргэжил, боловсрол, ур чадвар ахин дэвжих арга замыг тодорхойлж хэрэгжүүлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2.4 Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
2.4.1. Эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл аюулгүй ажлын байр бүрдүүлэх.
2.4.2. Эрүүл мэндийн ажилчдын нийгмийн баталгааг хангахад дэмжлэгт орчин бүрдүүлэх.
2.4.3. Эрүүл мэнд спортын салбарын хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллах.
2.4.4. Ажлын байран дахь осол гэмтэл, халдварын эрсдлийг бүртгэх тогтолцоог нэврүүлж, урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 2.5. Бүх түвшинд эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл, зан үйлийг өөрчлөх замаар үйлчлүүлэгч иргэдэд ээлтэй, ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэх.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
2.5.1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэхэд олон улсын чиг хандлагыг нэвтрүүлэх.
2.5.2. Ёс зүйн салбар хороо, хэсгийн хороо, багийг чадавхижуулан, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх.
2.5.3. Эрүүл мэндийн байгууллагуудад сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг төлөвшүүлэн, байгууллагын соёлын хэм хэмжээг тогтоох.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ЗОРИТУУДЫН ХҮРЭХ ГОЛ ҮР ДҮН:

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаарх салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүний нөөцийн хөгжлийг хангагдана.
Эрүүл мэндийн байгууллагууд бүтэц үйл ажиллагааны стандартад нийцсэн орон тоогоор хангагдан ажиллана.
Эмнэлгийн мэргэжилтний хөгжил, тасралтгүй сургалтын тогтолцоог боловсронгуй болж, суралцагч байгууллагын тоо нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилт хангагдана.
Эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгч иргэдэд ээлтэй, ёс зүйтэй үйлчилгээг бий болж, тэдний сэтгэл ханамжийн баталгаа хангагдана.

ГУРАВ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН СТРАТЕГИ

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 3.1.Тусламж үйлчилгээнд чанарын болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний технологийн мөрдөлтийг сайжруулах

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТУУД:
3.1.1.Эрүүл мэндийн байгууллагуудад чанарын болон эрсдэлийн алба багийн үйл ажиллагааг чанаржуулах тусламж үйлчилгээний чанар стандарт хэрэгслийн батлан хэрэгжилтийг тооцон ажиллах, сургаж бэлтгэх.
3.1.2 Эрүүл мэндийн байгууллагуудын шинэчлэгдсэн бүтэц үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангуулах, магадлан итгэмжлэлд бүрэн хамруулах.
3.1.3 Үйлчилгээний тав духтай ээлтэй орчныг бүрдүүлж, үйлчилгээний зохицуулалтын мэдээллийг ойлгомжтой шуурхай хүргэх тогтолцоог бүрдүүлэх.
3.1.4. Эрүүл мэндийн технологи, оношилгоо, эмчилгээний стандарт эмнэл зүйн удирдамжийн хэрэгжилтийг сайжруулан, эмнэл зүйн хөтөчийг нэвтрүүлж ажиллах.
3.1.5. Тусламж үйлчилгээнд Чанар сайжруулах арга хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний алдааг бүртгэх мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх алдаа гарахаас урьдчилан сэргийлж ажиллах.
3.1.6. Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангаж эрсдэлийг бууруулах.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 3.2. Хүн амын эрэлт хэрэгцээтэй уялдуудлан тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж анхан шатны тусламж үйлчилгээг үр дүнтэй, нотолгоо түшсэн, чанартай, ээлтэй болгох:

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТУУД:
3.2.1.Алслагдсан хүн амд түргэн тусламжийн үр дүнтэй үйлчилгээг яаралтай тусламж болон лавлагаа тогтолцоотой уялдуулан хүргэх.
3.2.2. Орчин үеийн оношлогооны техник технологийг нэвтрүүлэн, параклиникийн тусламжийг өргөжүүлэн нотолгоонд суурилсан тусламж үзүүлэх.
3.2.3. Тусламж, үйлчилгээний нэн шаардлагатай багцын дагуу сум, өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг, тасралтгүй xүргэх.
3.2.4. Тусламж, үйлчилгээний шатлал хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулан, хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх.
3.2.5. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ахмад настан, алслагдсан болон шилжин суурьшсан иргэд, хөдөлгөөнт хүн ам, эх, хүүхдэд хүргэх тусламжийн тэгш байдлыг хангах.
3.2.6. Багийн эмчийн мэдлэг мэргэжил, нийгмийн асуудалд онцгой анхаарч нийт багийн эмчийг унаа, ажлын байрыг шийдвэрлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 3.3. Аймгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүсдээ жишиг болохоор хөгжүүлж иргэдийн БОЭТ болон 3 дахь шатлалд явах тоог бууруулах, зарим тусламжаар брэнд үйлчилгээг нэвтрүүлэх.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТУУД:
3.3.1. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дунд хугацааны хөгжлийн төслийг шинэчлэн боловсруулан хэрэгжүүлэх.
3.3.2. Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг эмнэл зүйн удирдамжийн дагуу нотолгоонд суурилсан шинэ технологийг ашиглан үр дүнтэй үзүүлэх, Нэгдсэн эмнэлэгт зарим тусламжаар брэнд үйлчилгээг бий болгох .
3.3.3. Аймгийн нэгдсэн эмнэлгийн нэгжүүдийг дотоод сүлжээнд бүрэн холбон цаасгүй цахим эмнэлгийн технологийг турших. алсын зайн оношилгооны ашиглалтыг сайжруулах, сум дундын эмнэлэг, алслагдсан эрүүл мэндийн төвүүдэд зайн оношилгоог нэвтрүүлж эхлэх.
3.3.4. Эх хүүхдийн тусламжид аюулгүй, шуурхай шилжүүлгийн тогтолцоог бүрдүүлэх, тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах
3.3.5 Сувилахуйн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, ахмадын сувилахуйг хөгжүүлэх
3.3.6. Төр хувийн хэвшлийн түншлэлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл, бодит хэрэгцээтэй уялдуулах, улсын эмнэлгийн ачаалал хуваалцахад хувийн хэвшлийн эмнэлгүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
3.3.7. Гадаад орны эмнэлгийн байгууллагатай хамтран ажиллаж, эмч мэргэжилтэн солилцох, технологийн дэвшилд суралцах.

ДӨРӨВ. НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ:

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 4.1. Эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
4.1.1. Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд орон нутгийн шийдвэр гаргагч нарын дэмжлэгийг нэмэгдүүлэх.
4.1.2. Эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгааны материаллаг баазыг сайжруулж, хүний нөөцийг чадваржуулна.
4.1.3. Хувь хүнд зөв зан үйл, эрүүл аж төрөх ёсыг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны чанар, хүртээмжийг сайжруулах
4.1.4. Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд сайн дурын идэвхтний оролцоог нэмэгдүүлж, чадавхижуулах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 4.2. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар, хүртээмж, үр дүнг сайжруулах

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
4.2.1. Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн чанар, хамралтыг нэмэгдүүлэх.
4.2.2. Зонхилон тохиолдох халдварт өвчний эрт илрүүлэг үзлэгийн чанар, хамралтыг нэмэгдүүлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 4.3. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулах

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
4.3.1. Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах
4.3.2. Халдварт бус өвчний чиглэлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.
4.3.3. Халдварт өвчний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.
4.3.4. Нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих.
4.3.5. Эх, хүүхдийн хоол, тэжээлийн байдлыг сайжруулах.
4.3.6. Хүүхэд, өсвөр үед үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах.
4.3.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах.

ТАВ. ЭМ ЗҮЙ БА ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТРАТЕГИ:

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 5.1 Салбарын хэмжээнд дэд бүтэц, барилга, автомашин, тоног төхөөрөмжийн хангалтыг стандарт түвшинд хүргэж, засвар үйлчилгээг сайжруулан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдлыг бүрэн хангах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
5.1.1. Байгууллагын технологийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллах, эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгцээ шаардлагын дагуу бодит судалгаанд тулгуурлан хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх.
5.1.2 Салбарын хэмжээнд дэд бүтэц,шинэ барилга болон барилгын засвар үйлчилгээг тогтмолжуулах.
5.1.3 Орчин үеийн дэвшилтэт техник технологийн шаардлага хангасан эмчилгээ, оношилгоо, лабораторын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээний тасралтгүй тогтолцоог хангаж, оношилгоо эмчилгээний чадавхийг сайжруулах.
5.1.4 Салбарын хэмжээнд автомашины парк шинэчлэлтийг тасралтгүй хийж, автомашины засвар үйлчилгээний чанарыг стандартын дагуу баталгаажуулах.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 5.2. Эрүүл мэндийн байгууллагуудын зайлшгүй шаардлагатай эм, стационарын эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
5.2.1.ЭМБ-уудын зайлшгүй шаардлагатай эм, стационарын эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах.
5.2.2. Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 5.3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд тэгш хүртээмжтэй, чанартай, аюулгүй, шуурхай хүргэх болон мэдээллийг ашиглах, дамжуулах, хүлээн авахтай холбогсон үйл ажиллагааг орон зай, цаг хугацаанаас үл хамааран зохицуулахад мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах.

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
5.3.1. Салбарын хэмжээнд мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх.
5.3.2. Телемедицин, мэдээллийн технологийн давуу талыг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах.
5.3.3. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахүйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах.

ЗУРГАА.ЭРҮҮЛ МЭНДИЙН САНХҮҮЖИЛТИЙН СТРАТЕГИ:

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 6.1. Төсвийн төлөвлөлтийг оновчтой, бодитой төлөвлөх замаар улсын болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилтийг тогтвортой байлгах

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ:
6.1.1. Төсвийн төлөвлөлтийг оновчтой, бодитой төлөвлөх замаар улсын болон орон нутгийн төсвөөс олгох санхүүжилтийг тогтвортой байлгах.
6.1.2. Стратеги, байгууллагын хөгжлийн төлөвлөгөөний зардал, үр ашгийн тооцоог тооцоолон, аймгийн стратеги, засаг даргын мөрийн хөтөлбөрт суулгах, албан ёсны туслалцааны зохистой, тасралтгүй байдлыг хангах механизмыг бэхжүүлэх.
6.1.3. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх системтэй үйл ажиллагаа явуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.

СТРАТЕГИЙН ЗОРИЛТ 6.2. Эрүүл мэндийн салбарын санхүүгийн болон холбогдох нөөцийн ашиглалтын үр дүн, үр ашгийг сайжруулах зорилгоор санхүүгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх

СТРАТЕГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ
6.2.1.Нөөцийн хуваарилалт, санхүүгийн болон төсвийн төлөвлөлт, удирдлага, нягтлан бодох бүртгэл ба санхүүгийн тайланг журмын дагуу авч боловсронгуй болгох.
6.2.2. Санхүүгийн тайлан, удирдлагын үр ашигтай, ил тод байдал болон зохистой, төлбөр тооцооны тэгш байдлыг хангах төлбөрийн механизмыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх.
6.2.3. Эмнэлэг бүр тусламж, үйлчилгээний бодит өртгийг тооцож, нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд санхүүжилтийг жил тутам бодитойгоор нэмэгдүүлэх.