Захиа шалгах Лого татах

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Тус хэлтэс нь 2011 оноос Эмнэлгийн тусламжийн хэлтэс, 2014 оноос Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ба  хэлтсийн ахлах мэргэжилтнээр Д.Алтанцэцэг /2011он/, хэлтсийн даргаар Н.Мөнгөнцэцэг /2012-2015он/, Д.Нямтогтох /2015-2017 он/, Л.Ганбат/2017 оноос/ нар ажиллаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээ, суурьшил, нягтрал, хүн амын өвчлөлийн чиг хандлагад нийцүүлэн,  анагаах ухааны нотолгоонд суурилсан чанар, аюулгүй байдлыг хангасан, үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний соёл, харилцаа, хандлагыг төлөвшүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлэх тогтолцоог бий болгох зорилго тавин ажиллаж байна.

Хэлтсийн чиг үүрэг:

  • Орон нутгийн түвшинд эмнэлгийн тусламж үйлчилгээний зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар гарсан МУ-ын хууль тогтоомж, дүрэм заавар, стандартыг мөрдлөгө болгон төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрүүл мэндийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах
  • Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, сувилахуйн үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангах
  • Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум өрхийн ЭМТөв болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, уламжлалт анагаах ухаан, хөнгөвчлөх эмчилгээ, нөхөн сэргээх эрүүл мэндийн үйлчилгээг хангаж ажиллах
  • Эмчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, биобэлдмэлийг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг болон хүн амыг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх
  • Яаралтай болон гамшгийн үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулах