Улаан загалмайн нийгэмлэг

Олон улсын улаан загалмай хороо (ОУУЗХ) нь зэвсэгт мөргөлдөөн болон бусад хүчирхийллийн нөхцөл байдлын улмаас зовж шаналсан хохирогчдын амь нас, нэр хүндийг хамгаалах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой шударга, төвийг сахисан, бие даасан хүмүүнлэгийн байгууллага юм. ОУУЗХ нь хүний зовлон шаналлыг нимгэлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, хүмүүнлэгийн зарчмуудыг сурталчлан таниулах, бэхжүүлэхээр чармайж ажилладаг. 1863 онд байгуулагдсан ОУУЗХ нь дэлхий даяар зэвсэгт мөргөлдөөн болон хүчирхийллийн бусад нөхцөл байдалд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг удирдан зохицуулдаг. Женевийн конвенц түүний нэмэлт протокол нь нэгдэн орсон улс орнуудын мөрдвөл зохих олон улсын гэрээ юм.

Вэб сайт: www.redcross.mn

Холбоо барих утас: 77770508