Захиа шалгах Лого татах

Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтэс

Эрүүл мэндийн сайдын 2011 оны тушаалаар аймгийн эрүүл мэндийн газрыг Эдийн засаг удирдлага, төлөвлөлтийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс гэсэн зохион байгуулалттайгаар үйл ажиллагааг явуулах чиглэл ирсний дагуу 2012 оны 4 дүгээр сард 3 хэлтэс байгууллагдан ажилласан байна. 2014 онд Эрүүл мэнд, спортын яамны сайдын  415 дугаар тушаалаар бүтцийн зарим өөрчлөлт орж Удирдлага төлөвлөлт, санхүүүгийн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагааг явуулж байна. Тухайн хэлтэс нь Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, хүний нөөц, нягтлан бодогч, хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээллийн технологи, эрүүл мэндийн статистик, мэдээний сан зэрэг мэргэжилтнүүд, нярав, жолооч, үйлчлэгч, жижүүр, цахилгаанчин 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Хэлтсийн чиг үүрэг

  • Орон нутгийн түвшинд санхүү, эдийн засаг, хүний нөөц, эм тоног төхөөрөмж, мэдээ мэдээллийн талаархи тэргүүлэх чиглэл, зорилт стратегийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах.
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах дэмжих талаар гарсан МУ-ын хууль тогтоомж, дүрэм заавар, стандартыг мөрдлөгө болгон ажиллаж, эрүүл мэндийн асуудлаар УИХ, ЗГ, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон дээд шатны байгууллагаас гаргасан бодлого, тушаал шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт шинжилгээ үнэлгээ хийх.
  • Нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратеги, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хөрөнгө, нөөцийг бүрдүүлэх, төсвийн хүрэлцээ, тэнцвэртэй байдлыг хангах.
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн болон эмнэлгийн мэргэжилтэний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн мэргэжилтэний хэрэгцээг тодорхойлон төлөвлөлт хийх, хангах, эмнэлгийн мэргэжилтэний ур чадварыг сайжруулах, тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтэний ёсзүйг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
  • Орон нутгийн түвшинд эмнэлгийн барилга, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашины ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн хангалтыг хийх, оновчтой хуваарилах нэгтгэх зохицуулах. Эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээллийн ажлыг сайжруулах, ажлын нэгдсэн удирдлага, арга барилаар хангах, мэдээллийг төвлөрүүлэх, статистик боловсруулалт хийх үүрэгтэй ажилладаг.