Захиа шалгах Лого татах

Танилцуулга

ЭМГ нь 1999 оны 12 сарын 01-нд аймгийн Засаг даргын 189 дугаар захирамжаар бодлогыг хэрэгжүүлэх агентлагын хэлбэрээр байгуулагдсан. ЭМГ нь удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс, эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс, нийгмийн эрүүл мэндийн хэлтэс гэсэн 3 хэлтэстэй, 27 ажилчидтай.
ЭМГазар нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн багц хуулийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн хүрээнд ажиллаж байна.

Эрүүл мэндийн газрын үндсэн чиг үүрэг:
· Орон нутгийн түвшинд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний стратеги, тэргүүлэх чиглэл, зорилтыг тодорхойлж хэрэгжүүлэх
· Санхүүгийн болон бусад нөөцийг бүрдүүлэх, төсвийн хүрэлцээ, тэнцвэртэй байдлыг хангах
· Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээнд үндэслэн, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
· Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх бодлого чиглэлийг баримтлан ажиллах
· Орон нутгийн удирдлага, бусад салбар, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг эрүүл мэндийг дэмжих үйлсэд идэвхитэй оролцуулах
· Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг чадавхижуулах, хөгжил дэвшлийн тасралтгүй байдлыг хангах, оновчтой байршуулах
· Харьяа байгууллагуудыг удирдлага, мэргэжил арга зүйгээр хангах
· Эрүүл мэндийн технологийг хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах гэсэн үндсэн чиг үүргийг хүлээн ажиллаж байна.