Захиа шалгах Лого татах

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

2012 оноос Эрүүл мэндийн газар нь 3 хэлтсийн бүтэц зохион байгуулалттайгаар ажилласны нэг нь Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс юм. Хэлтсийн даргаар 2012-2014 онд Эрүүл мэндийн газрын орлогч дарга Г.Сувдаа, 2014 оноос их эмч Б.Саруулцэцэг нар ажиллаж байна.
Тус хэлтэс нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр, стратегиудыг орон нутагт хэрэгжүүлэн хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, сургалт, сурталчилгааг явуулж эрсдэлт зан үйлээс шалтгаалсан эмгэгээс сэргийлэх, амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг мэргэжлийн арга зүйгээр хангах, эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангах зэргээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.