Магадлан итгэмжлэл

МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ, БҮР ДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ, МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

/ЭМС-ын 2017 оны 503 тоот тушаалын дагуу/

  1. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт бүхий албан бичиг
  2. Эрүүл мэндийн байгууллагын танилцуулга. /Батлагдсан маягтын дагуу магадлан итгэмжлэгдсэн хугацаанд тусламж, үйлчилгээнд гарсан ахиц, дэвшил, үйл ажиллагааны давуу, сул талыг тодорхойлон дүгнэлт хийсэн байх/
  3. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
  4. Магадлан итгэмжлэлийн батламж эх хувиараа /анх удаа орох байгууллагад хамаарахгүй/
  5. Магадлан шинжлэх шалгуур үзүүлэлтээр хийсэн өөрийн үнэлгээний тайлан
  6. Тусламж, үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр /төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан/
  7. Тусламж, үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд хийсэн дүн шинжилгээ /давтан магадлан итгэмжлүүлэх байгууллага бол магадлан итгэмжлэгдсэн хугацааны, харин анх удаа магадлан итгэмжлүүлэх байгууллага бол сүүлийн 2 жилийн үзүүлэлт/
  8. Үйлчлүүлэгчийн болон ажилтны сэтгэл ханамжийн судалгаанд хийсэн дүн шинжилгээний тайлан /сүүлийн 2 жилийн үзүүлэлт/
  9. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн арга хэмжээний тайлан, дүгнэлт
  10. Магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчийн багийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлсэн тайлан
  11. Магадлан итгэмжлэгдэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт.
  • Байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах баримт бичгүүдийг цаасан хэлбэрээр болон CD-д хуулбарлан 2 хувь бэлтгэх ба 1 хувийг өөрийн байгууллагын архивт хадгална.
  • Бүрдүүлсэн баримт бичигт товъёог бичиж, түүний дагуу материалуудыг хавсарган бүрдүүлж, цаасан болон CD-д хуулбарласан 1 хувийг ирүүлнэ.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУДАЛГАА 2020 он