Захиа шалгах Лого татах

Луус

ЛУУС СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Луус сумын эрүүл мэндийн төв нь анх 1938 онд бодисогийн аман ус гэдэг газар Лувсанхайдав гэдэг бага эмч, туслах ажилтан Д. Чулуун нар 2 гэртэйгээр анх үүсгэн байгуулсан. 1987 онд улсын төсвөөр 15 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд орж үйл ажиллагаа нь өргөжсөн. 2013 онд эмнэлэг их засварт орж ажилчид болон ард иргэдийн үйлчлүүлэх, ажиллах таатай орчин бүрдсэн. Одоогоор Эрүүл мэндийн төв нь их эмч-4 , бага эмч-2, эх баригч-1, статистикч-1, НЭМ вакцинатори сувилагч-1, ахлах сувилагч-1, сувилагч-4, лаборант-1, туслах ажилчид-9 нийт-24 орон тоотойгоор 360кв километр нутаг дэвсгэрт 1883 хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж байна.

Манай хамт олон нь эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-4, ЭМЯ-ны хүндэт жуух бичиг-16, алтан гарт сувилагч-2, тэргүүний залуу эмч-2 ,тэргүүний сувилагч-4, хүндэт донор-1, аймгийн хүндэт тэмдэг-3, аймгийн засаг даргын хүндэт жуух бичиг-7, сумын засаг даргын жуух бичиг-8 тус тус шагнагдсан. Байгууллага хамт олноороо ЭМГ-аас зохион байгуулсан спортын олон төрөлт тэмцээнд 3-р байр, олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний өдрийг угтан зохион явуулсан ажил мэргэжлийн тэмцээн, гар бөмбөгийн тэмцээнд  жил бүр амжилттай оролцож 1,2,3-р байр, аймгийн эрүүл мэндийн салбарын нийт байгууллагуудын дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд 2-р байр, аймаг сумаас зохион байгуулсан уралдаан тэмцээнд тухай бүрт идэвхи санаачлагатай, амжилттай оролцдог. 2019 оны аймгийн ЭМС-ын шилдэг ажилтнаар жолооч Д. Мөнхтогоо шалгарч шагнагдсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Соёлтой харилцаа, чанартай үйлчилгээг эрхэмлэнэ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АЛСЫН ХАРАА:

Орчин үеийн техник, технологийг эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлж, мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан уламжлал болон орчин үеийн анагаах ухааныг хослосон аймгийн баруун бүсийн ТЭРГҮҮНИЙ ЭМНЭЛЭГ болно.

2019 ОНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ:

Зорилтот насны  умайн хүзүүний илрүүлэг шинжилгээнд- 91,4% , Хөхний хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд – 84,5%,  Артерийн гипертензи-98,4%, чихрийн шижингийн эрт илрүүлэг шинжилгээнд-90,9%, Элэг бүтэн монгол үндэсний хөтөлбөрийн хүрээнд зорилтот насны-187 хүнийг В ,С вирусын шинжилгээнд хамруулсан. Жирэмсний эрт хяналт-80,6%, товлолын дархлаажуулалт-98%, Нийт үзлэг-3914, Урьдчилан сэргийлэх үзлэг-1440, амбулаторийн үзлэг-691, идэвхитэй хяналт-1024 , гэрийн идэвхитэй хяналт-621, дуудлагаар гэрийн үзлэг-138, түргэн тусламжийн дуудлага-545, стацинорит хэвтэн эмчлүүлсэн-232, эмнэлгээс гарсан-235  ор хоног-1570, дундаж ор хоног-6.7, төрөлт-3, нас баралт-10, хорт хавдрын нас баралт-7, халдварт өвчин-5, эх нярай, 0-5 насны хүүхдийн  эндэгдэл гараагүй. 

ХОЛБОО БАРИХ

Овог нэр Албан тушаал Холбоо барих утас И-мэйл хаяг
1 Гончигсумлаа Наранжаргал ЭМТ-ийн дарга 88087593 naranjargal483@gmail.com
2 Эрдэнэ-очир Ганчимэг Даргыг түр орлон гүйцэтгэгч 80001945 ganaaaa.0805@gmail.com
3 Батчулуун Дагийранз Багийн их эмч 99643258 dagiiranz1019@gmail.com
4 Эрдэнэсүх Ариунаа Багийн их эмч 89019174 creativedoctorcreative@gmail.com
5 Түвшинбаатар Оюунтуяа Эх баригч 88802722 oyukaa.2015@yahoo.com
6 Доржбат Норжинлхам Статистикч 88606027 dnorjoo35@gmail.com
7 Дамдинсүрэн Амгалан-энх Багийн бага эмч 94750639 amgalanenh11@gmail.com
8 Жамъянлхам Март Багийн бага эмч 80041810 mart.Jamyanlkham@gmail.com
9 Насанбуян Оюунбат Вакцинатори сувилагч 88209490 Oyunbat8820@gmail.com
10 Шатар Саранцэцэг Ахлах сувилагч 88031345 shsarantsetseg224@gmail.com
11 Цэнд Болормаа Лаборант 88704571 bolormaats25@gmail.com
12 Өвгөнхүү Наранчимэг Сувилагч 99332291 Onarushka@gmail.com
13 Сугир Мягмаржав Сувилагч 88695559 Sugar.Mygmarjaw@gmail.com
14 Дашдорж Амгаланболор Сувилагч 88597700 damgalanbolor@gmail.com
15 Төмөрбат Оюунчимэг Нярав 89807775 Oyunaat33@gmail.com
16 Өлзийбаатар Оюундэлгэр Тогооч 89280507 Oyundelger0507@gmail.com
17 Дашзэвгэ Мөнхтогоо Жолооч 88702922 Munhtogoo1229@gmail.com
18 Дэмбэрэлсамбуу Эрдэнэсүрэн Үйлчлэгч 86268933 D.Erdenesuren9@gmail.com
19 Батчулуун Баярмаа Үйлчлэгч 88804899 bayrmaabatchuluun2@gmail.com
20 Хэнч-Яахав Батсуурь Галч 89989965 batsuuri1227@gmail.com
21 Цэвээндорж Отгонбаатар Галч 91971018 tsotgonbaatar3@gmail.com
22 Сүхбаатар Ёндонпүрэв Галч 88996033 yondonpurew@gmail.com
23 Жамба Банзрагч Галч 86752044 banzaa0109@gmail.com