Захиа шалгах Лого татах

Бидний тухай

Аймгийн Эрүүл мэндийн газар нь Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн асуудлаар гаргасан бодлого шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх зохицуулах хянах үүрэгтэй ажилладаг ба аймгийн Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТөв, УАУТ, 2 сум дундын эмнэлэг, 13 сумын Эрүүл мэндийн төв, 2 өрхийн ЭМТөв, 15 сумын эмийн эргэлтийн сан харъяалагдан төр хувийн хэвшлийн нийт 61 эрүүл мэндийн байгууллага аймгийнхаа 44926 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Аймгийн эрүүл мэндийн салбарт клиникийн профессор 16, тэргүүлэх зэрэгтэй эмч 15, ахлах зэрэгтэй эмч 28, ахлах зэрэгтэй эмнэлгийн тусгай мэргэжилтэн 49, зөвлөх мэргэжилтэн 20 нийт 686 аймгийн хэмжээнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажиллаж байна.

Үүнээс Их эмч –114, Бага эмч-31, багийн эмч -38, Сувилагч –157, Эм зүйч -10, Лаборант 21, бусад ажилтан-315 ажиллагсадтай байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт их эмч 56, сувилагч-68, эмнэлгийн тусгай мэргэжилтэн-24, бусад ажилтан 67 хүн хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

2 сум дундын эмнэлэг, 13 сумын Эрүүл мэндийн төв, 2 өрхийн ЭМТөвүүдэд анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна.