Захиа шалгах Лого татах

Баянжаргалан

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

1937 онд сумын төв Холбоо гэдэг газар байхад ганц гэртэй бага эмч Данзан, санитарч Лхамсүрэн нар үйлчилгээг эрхлэн явуулсанаар байгуулагджээ. Данзан эмч 75 төгрөгний эм бүхий дээрээ соёмботой ганц шар хайрцаг барьж, ханхай гэрт байрлаж эхэлсэн үеэс аж ахуйн ажлыг нь Б.Пунцагрэнцэн хүлээн авчээ. 1940 онд анхны бага эмчээр Цэрмаа ажиллаж сувилагч асрагч нарын орон тоотой болж өргөжсөн. Мөн 1947 оноос эх баригч бага эмчтэй болж зарим хүмүүсийг эмнэлэгт төрүүлдэг болжээ. Энэ үеэс орон нутгаас Б. Пунцагрэнцэн сестрагийн мэргэжил эзэмшин ажиллаж байв. 1975 онд Хүний бага эмчийн салбар нь их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр нь Говь-Угтаал сумын харъяат Төмөрийн Жагай \Хүний гавъяат эмч\ салбарын эрхлэгчээр ажиллаж байв. 1976 онд сумын эмнэлэгийн дэргэд эмийн сан байгуулагдаж эмийн санчаар Халтар ажиллажээ. 1983 онд Их эмчийн салбарын шинэ барилга амбулатори, больниц, гал тогоо, ариутгалын өрөө, төрөх өрөө, дотор, хүүхдийн палат зэрэг 10 ортойгоор ажиллаж эхэлсэн юм.

2011 онд ЭМСХХ-3 төслийн хүрээнд АХБ, ЗГ-ын санхүүжилтээр стандартын шинэ барилга ашиглалтанд орж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.         

 Манай байгууллага нь амбулатори, больницын хэсгээс тогтсон бүрэн халаалттай, боловсон хүчний хангалт тогтвор суурьшил сайн их эмч-2, эх баригч1, дүн бүртгэгч-вакцинатор-1, сувилагч-4, лаборант-1, үйлчлэгч-2, тогооч-1, нярав -1, жолооч-1, галч-4 гэсэн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж жилдээ 303,1 сая төгрөгний төсөв, эмнэлгийн түргэн тусламжийн 2 машинтайгаар үйлчлэх хүрээний 1300 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээгээ хүргэж байна. Манай эмнэлэг нь тохижилт сайтай, үйл ажиллагаа нь тогтмолжсон эмнэлэгүүдийн нэг юм.

Нийт 5 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж жилд дунджаар 390 дуудлага хүлээн авдаг  байна. Нийт 216 орчим хүн хэвтэн эмчлүүлдэг. 2400 гаруй иргэдийг үзлэгт хамруулан ард иргэддээ үйлчилж байна.

2019 оноос эхлэн даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, гэрийн тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээ зэрэг 4 багц тусламж үйлчилгээг 397 үйлчлүүлэгчдэд үзүүлсэн байна.

ЭМТөвийн сүүлийн 3 жилийн статистик үзүүлэлтүүд

Үндсэн үзүүлэлтүүд 2017 2018 2019
1 Төрөлт 1 2
2 Нас баралт 4 7 9
3 Нийт үзлэг 2255 2969 2160
4 Халдварт бус өвчлөл 138 288 239
6 Эмчлэгдсэн хүний тоо 222 191 236
7 Дундаж ор хоног 6,44 6,22 5,95
8 Стационарийн ор хоног 1430 1188 1406
9 Түргэн тусламжийн дуудлага 339 420 412
10 Жирэмсний хяналт 95% 94,7% 89,4%
11 Үүнээс алсын дуудлага 173 111
12 Бүртгэгдсэн халдварт өвчин 4 3 1

Манай суманд ажиллаж байсан их эмч нар

  1. Төмөрийн Жагай 1975-1976 он
  2. Б.Хүүхнээ /1977-1978 он/
  3. Б.Бурмаа 1979 түр
  4. Паламын Дүгэрээ 1976-1977 он
  5. Наранноровын Алтанцэцэг 1979-1984 он
  6. Ядамжавын Дашпагам 1984-1985 \түр\
  7. Лувсандавгын Энхжаргал 1986-1988 он
  8. Цэвэгдоржийн Эрдэнэтуяа 1988-1999 он
  9. Дэндэвийн Эрдэнэчимэг 1990-1991 \түр\
  10. Бүдрагчаагийн Оюумаа 1998-2000 он
  11. Норовын Мөнгөнцэцэг 2000-2001 он
  12. Наранноровын Алтанцэцэг 2001-2013 îí
  13. Энхбаяр Цэрэнтогтох 2013 он
  14. Дашгомбо Доржмаа 2013 он
  15. Энхтүвшин Сугирсүрэн 2014 он
  16.  Энхбаяр Цэрэнтогтох 2015 он
  17. Дашгомбо Доржмаа 2016-2019
  18. Түмэндэмбэрэл Отгонзул 2019 оноос одоог хүртэл

Манай хамт олны амжилтаас

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эмнэлэгийн тусламжийн үйлчилгээний технологи чанарын шаардлагыг хангаж 6 удаагаа магадлан итгэмжлэлд орж ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ 2020 он хүртэл боловсруулан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна .

2000 онд “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”

2002 онд Эрүүл мэндийн салбартаа 1-р байр.

2003 онд Эрүүл мэндийн салбартаа 2-р байр.

2003 онд Сумын тэргүүний хамт олон.

2007 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” болзолт уралдаанд тэргүүн байр.

2008 онд МУЗГ-ын тогтоолоор батлагдсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхитэй оролцож өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулж байсан.

2012 онд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ийн хүрээнд хүн амд үзүүлэх Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан идэвхи санаачлагатай ажиллан аймгийн ЭМБ-уудаас шалгаран тэргүүн байр эзэлж ЭМГ-ын “Хүндэт өргөмжлөл” хүртсэн.

Мөн манай байгууллагаас :

Хөдөлмөрийн хүндэт медаль-2

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан- 6

ЭМЯ-ны “Хүндэт жуух” бичгээр-6

ЭМБ-ын шилдэг менежерээр-1

МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медалиар-1

МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар-1 

Тэргүүний сувилагч медалиар-1

Аврахуйн үйлстэн тэмдэгээр-2

Ахлах зэрэгтэй бага эмч-1 зэрэг гавьяатнууд төрөн гарсан.

Их бага эмч, сувилагч нар болон үйлчилгээний туслах ажилчдын баг Эрүүл мэндийн туламж үйлчилгээг орчин үеийн арга аргачлалаар хийж эмчлүүлэгч үйлчлүүлэгч нарт хөнгөн шуурхай үйлчилж байна.